Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 15 давхар барилгын 13 дугаар давхрын цонхоор хүн амиа хорлох гэж байсныг аюулгүй болгожээ. Тодруулбал, цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага өчигдөр 15:22 цагт ирж, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 минутын дараа очиж тус байрны оршин суугч 26 настай Х гэх эмэгтэй цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг барилгын дээвэр дээрээс аврах олсоор буун аюулгүй болгож цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоо хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.