Чингэлтэй дүүргийн нутаг, Шадавлин, Гүнт, Жигжидийн зусланд гарч буй айлуудыг эзгүйчлэн, эд зүйлсийг нь тонож хулгайлдаг байсан долоон залууг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.
Тэд нийлж өнгөрсөн зургадугаар сард 25 айлаас эд зүйл тоносон нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Хэдхэн хоногийн өмнө тэднийг баривчлах үед цагдаагийнхан хувцсанд нь үзлэг хийхэд тусгайлан боловсруулж бэлтгэсэн, мансууруулах төрлийн бодис гарч иржээ.
Мөн шинжилгээ хийхэд дээрх бодисуудыг хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс тэднийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, хулгайн үйлдлүүдийг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бүгдийг нь цагдан хорьжээ.