Нэхмэл, сүлжмэл хувцас аль эртнээсээ л тансаг хувцасны нэгт тооцогдсоор ирсэн билээ. Тэгвэл хүйтэн сэрүүний улиралд үдэшлэгт явахдаа ноосон хувцасыг хэрхэн гоёлын байдалд тохируулан өмсөх талаар зөвөлгөөг хүргэж байна.
1. Бэлхүүсээ тодотго
Бэлхүүсээ тодотгосон, V хэлбэрийн захтай кардиган. Хувцаслалтандаа баярын уур амьсгал оруулахын тулд хамбан өмд болон сатин материалтай өндөр өсгийтийг сонгоорой.
2. Жамперийг жаккардтай
Casual хар жампер хүн бүрт байдаг шүү дээ. Үдэшлэгт явахдаа хар жампераа жаккард юбка. болон гоёлын аксессуартайгаа хослуулж өмсөхийг санал болгож байна.
3. Бардот цамц
Зуны улиралд өмсөх дуртай бардот мөртэй ноосон цамцаа өвлийн улиралд гоёлдоо яагаад сонгож болохгүй гэж. Энгийн харагдуулахгүйн тулд том ээмэг болон өргөн өмд сонгоорой.
4. Жийнстэй өмсөх
хэрэв танд гялалзсан материалтай чөлөөт загварын жампер байдаг бол хөнгөхөн хэлбэрийн үдэшлэгт явахдаа жийнс болон boost-тэй өмсөөрэй.
5. ГЯЛАЛЗ
Найзууд болон гэр бүлийн шинэ жилийн баярт складтай юбка эсвэл гялалзсан материалтай юбкаг ноосон цамцтай хослуулж өмсөөрэй.
6. Сүлжмэл пенсил юбка
Биеийн галбир тодотгосон пенсил загварын ноосон юбка. Бариу загварын топ болон хар стиллето гуталтай хослуулж класси төрх бүрдүүлээрэй.