Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэл гарсан байна. Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тодруулбал, 2016 оны эхний улирлын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 1095.2 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1710.9 тэрбум төгрөг болж, тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь төлөвлөсөн төсвийн нийт алдагдлын 57.2 хувьтай тэнцэж байгаа аж. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 471.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь төсвийн орлого 10.9 хувиар буурсантай холбоотой гэнэ.