АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх зочдод зориулсан \”Асем Вилла” хотхоныг барьж байгаа. Одоогийн байдлаар энэхүү хотхоны дулааны шугам сүлжээг татах ажил эхэлсэн байна. Туул голын дээгүүр гүүр хэлбэрээр шугам татахын тулд голын урсацыг өөрчилсөн гэх мэдээлэл цацагдаж, иргэдийг бухимдуулж байсан.
Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-наас Туул голын усыг хаагаад байсан даланг тавьж голын ус хэвийн урсаж эхэлжээ. Хатан Туулаа хамгаалах гэж хүчин зүтгэж, дуу хоолойгоо өргөсөн олон түмний асар их шүүмжлэлийн ачаар Туул гол маань хэвийн урсаж эхэлсэн таатай мэдээ байна.
Х.Баяр