ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой байна.
- А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/
- АИ92 автобензин 100 төгрөг /1580 төгрөгөөс 1480 төгрөг/
- Дизель түлш 100 төгрөг /1690 төгрөгөөс 1590 төгрөг/
Үнэ буурахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт байна.
Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/
Нэр төрөл |
Хилийн үнэ 2014.01 сар |
Хилийн үнэ 2016.02 сар |
Буурсан хувь |
А80 |
998.0 ам.доллар |
468.0 ам.доллар |
53.0% |
АИ92 |
1,143.0 ам.доллар |
482.0 ам.доллар |
57.8% |
Дизель түлш |
1,143.0 ам.доллар |
440.0 ам.доолар |
61.5% |
Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад дээрх үнийн бууралтыг зайлшгүй хийх шаардлагатай байна.