Монгол хvнд халуун газрын халуун хоол тохирохгvй. Кимчи бөөрний өвчинг сэдрээдэг. Бөөрний чулуу сvvлийн vед нэлээд ихэсч байгаа хvнсэндээ тундасжих юм их хэрэглэж байгаатай холбоотой. Мөн дур мэдэн янз бvрийн эм ууснаас болж шээс тундасждаг. Монголчууд өөх тос их хэрэглэдэг учир нэгэнт vvссэн чулуу хайлахдаа тaaруу. Хэрэв таны бөөр өвддөг бол шингэн зvйл их ууж, сайн шээж байвал бөөр өвдөхгvй. Та шээхгvй, шээс дутуу гараад байвал vрэвсэлтэй болж, жижигхэн тунадас vvсэн бөөгнөрөөд чулуу болдог ажээ.