Тав дахь удаагийн “Харуул занги 2018” тэмцээний эхний шат 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр онлайн хэлбэрээр эхлэх гэж байна. Тэмцээн нийт 3 үе шаттай явагдана.
Цахим аюулгүй байдлыг сонирхон судлагч оюутан залуус, мэргэжилтнүүд “Харуул Занги 2018” тэмцээнд идэвхитэй оролцож мэдлэг чадвар, хурд хүчээ сорихыг урьж байна.
Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа билээ.
Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/CC) нь мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, цахим халдлагаас хамгаалах арга зүй, мэдлэгийг дэлгэрүүлэн сурталчлах, гишүүн байгууллагуудаа мэдээллээр хангах, холбогдох сургалт, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.haruulzangi.mn цахим хуудаснаас авна уу !
Зохион байгуулагчид:
- Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/CC)
- Үндэсний Дата төв
- Төрийн Мэдээлэл Холбооны Газар