Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт гэр шатаж байгаа тухай дуудлага өчигдөр 20:03 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 5 минутын дотор очсон байна. Тэд шатаж байгаа хоёр гэрийг 24 минутанд унтрааж, утаажилтын бүсээс тус сумын харьяат 42 настай Э /эрэгтэй/, Ц /эмэгтэй/, 32 настай О /эрэгтэй/, О /эмэгтэй/, 26 настай Н /эмэгтэй/, 17 настай Н /эмэгтэй/, 12, 11, 8 настай хүүхдүүд Б, Б, Т нарыг аварч, аюулгүй газарт гаргажээ.
Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд махны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Уг дуудлагыг 22:11 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиход тус компанийн 25х55 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж гал түймэр дэлгэрсэн байж. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас нэмэлт хүч дуудаж 03:30 цаг ажиллаж галыг унтраасан байна.