Энэ сарын 12-нд Хятадын Хунань мужийн Хэньян хотод нэгэн этгээд талбай дээр цугларсан хүмүүс рүү машинаар дайрсны улмаас 11 хүн амь үрэгдэж, 44 хүн гэмтжээ. Гэмт этгээд талбайд зогсож байсан олон хүмүүсийг машинаар дайрч, үүний дараа хутга, хүрзээр зэвсэглэн жирийн иргэд рүү дайрсан байна. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд тэрээр өмнө нь хар тамхи болон өөр бусад гэмт хэрэгт холбогдож байсан тус хотын оршин суугч 54 настай Ян Занюн гэгч байжээ. Одоогоор уг хэргийг Хятадын цагдаагийн байгууллагаас нарийвчлан шалгаж байгаа юм байна.