Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг Тайландийн “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ. Тэрбээр тус кинонд Falcon буюу “Шонхор”хэмээх нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрд тоглох аж.
Тэрбээр өмнө Холливудын жүжигчин Стивен Сигалын“Attrition” кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүр, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээсэн юм.
Түүнтэй хамт тулалдах партнер нь Австралийн мэргэжлийн боксийн тамирчин юм байна. Мөн киноны зураг авалт энэ сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэхээр болжээ. Кинонд Америк, Япон, Тайланд, Бразил, Энэтхэг, Орос улсын эмэгтэйчүүд тоглох юм байна.