Алдарт “Time” сэтгүүл найман сарын дараа дахин өөр эзэнтэй боллоо. Шинэхэн эзнээр АНУ-ын “Meredith Corporation” медиа групп тодорчээ. Тус группийн Sales.com компанийг үүсгэн байгуулагчдын нэг Марк Бениофф эхнэрийнхээ хамт “Time” сэтгүүлийг 190 сая доллараар худалдан авсан байна.
Компанийн зүгээс мэдэгдэлдээ “Ноён Бениоф сэтгүүлийн өдөр тутмын үйл ажиллагаа болон сэтгүүлчдийн шийдвэр гаргалтанд оролцохгүй” хэмээн өгүүлжээ. Хэлэлцээрийг бүрэн эцэслэж дуусгах нэг сарын хугацаанд анхны дүрэм журмыг батлах аж.
Үүлэн тооцоолуурын Sales.com компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ноён Бениофф нь эхнэрийн хамт “Time” сэтгүүл болон түүний нэр хүндийг гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлсэн байна.
“Энэ сэтгүүл үргэлж хүмүүсийн талаарх онцгой түүхийг өгүүлж, бид бүхэнд нөлөөлөхүйц нийтлэлүүдийг гаргаж, биднийг өөр хооронд нь холбож өгдөг” хэмээн твиттертээ жиргэжээ.
Б.Болормаа