Өвөрмонголын Рашаан хотод 2018 оны Рашааны чуулга уулзалт нээлтээ хийж, гадаад дотоодын 300 гаруй хүн оролцсон талаар Жүншинь агентлагаас мэдээллээ. Чуулга уулзалтын үеэр Өвөрмонголын номын сан архивын 30 гаруй ховор материалыг үзүүлсэн байна.
Өвөрмонголын номын сангийн тамгын газрын дарга Лю Шяофэн “Энэ удаад үзүүлж байгаа архивын ховор материалд хятад хэлний материал, цөөн тоот үндэстний хэлний материал байгаа юм. Үндэстний цөөнхийн хэлний материалд манж хэлний “Геометрийн онол”, монгол хэлээр бичсэн “Ганжуур”, түвд хэлээр бичсэн “Данжуур” бий. Энэ сарын 16-нд болсон үзэсгэлэн олны сонирхлыг ихэд татлаа” гэжээ.
Ганжуур судрыг хамгийн анх 1749-1750 онд анх хэвлэж байжээ. “Ганжуур” судрын хэвлэмэл зургаан судар Хятадад байдгийн нэгийг нь өнгөрсөн жил Монголд хүлээлгэн өгч байсан юм. “Данжуур”-ын хувьд Хятадад хэвлэмэл хоёр эх байдаг бол Монголд нэг л байдаг юм байна.