УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад дахь томилолтын зардлыг МУИС-иас гаргасан гэх асуудал өнгөрсөн долоон хоногт шуугиан тарьж шүүмжлэл дагуулсан.
Харин энэ асуудалд гишүүн ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан. Өчигдөр энэ асуудлаар ам нээжээ. Тэрбээр “МУИС-иас зардал гаргаж байгаагүй мэдээгүй. Яг ийм чиглэлээр өөр гишүүд явж ирсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Төрийн байгууллагаас гишүүдийн зардлыг хариуцах тохиолдол байдаг. Зардал хаанаас гарч байна вэ гэдэг нь маш чухал. Гишүүд хувийн компанийн зардлаар яваад тухайн компанийн өмнөөс ажиллах нь хуулиар хориотой.
Биеэ эмчлүүлэх зэрэг хувийн зорилгоор явж байгаа тохиолдолд зардлаа өөрөө гаргах нь мэдээж. Түүнээс биш төрийн ажилд хувийн зардал гаргаж явах нь зохисгүй. Төрийн хүн төрийн ажлаа л хийх ёстой” гэв.