Германы RTL ТВ-ийн “Супер авьяастан” шалгаруулах шоу нэвтрүүлгийн энэ жилийн анхны дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож эхний шатанд тэнцжээ. Тэрээр 6 метр урт, 60кг жинтэй гуалин модыг нуруу, энгэр цээжин дээгүүрээ чөлөөтэй дүүгүүрдэн эргүүлж, гар оролцуулахгүйгээр толгой дээрээ эргүүлж, дээш шидэн тосч авах зэргээр эрсдэл дагуулсан үзүүлбэр нь түүнийг дараагийн шатанд тэнцүүллээ.
Үзүүлбэрийн үеэр тус шоуны шүүгч хоёр эрэгтэйг тайзан дээр урьж, модны хоёр талд бэхэлсэн суудал дээр суулган эргэжээ.
Циркчин Б.Баттулга өмнө нь “Авьяаслаг америкчууд” шоу нэвтрүүлэгт хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч энэхүү үзүүлбэрээ үзүүлснээр “Ноён хүчтэн” хэмээн алдаршсан билээ.