Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг” болох гэж байна. Энэхүү өдөрлөгийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн өдөрлөгийг есдүгээр сарын 19-ний өдөр буюу маргааш Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргилын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.