Эрдэмтэд нарны туяа хангалтгүй байх нь хүүхдийн холын харааг муутгадаг гэсэн судалгааны дүгнэлт гаргажээ.
Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд Зүүн Азийн улс орнуудын хотын сургуулийн төгсөгчдийн 90 орчим хувийнх нь холын хараа муудсан байна гэдгийг тэмдэглэжээ. Учир нь хүүхдүүд өдрийн ихэнх цагийг ямар нэг байгууламж дотор, сургууль дээрээ эсвэл гэртээ зурагт компьютерийнхээ өмнө өнгөрүүлдэг байна.
Харин Африкийн сурагчдын гурван хувь нь л харааны бэрхшээлтэй байдаг ажээ.
Хүүхэд өдөрт гурван цаг орчим гадаа байснаар хараа муутгадаг процессыг сааруулдаг допамин хэмээх бодис тархинаас ялгарч байдаг гэдгийг судлаачид тогтоожээ.
Эх сурвалж: Эмч.мн