Бодит явдлаас сэдэвлэсэн “Хөхөөний үүр” уран сайхны кино дэлгэцэнд тун удахгүй гаргах гэж байна. Тус киног “Кино Цамхаг” студийн залуус Өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.
Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхдээ худалдаалах гэмт хэргийн асуудлыг “Хөхөөний үүр” хөнджээ. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ \Аранза\ нар ажилласан байна.
Кино зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тогложээ. Киноны үйл явдлын 90 хувь нь хилийн чанадад өрнөдөг, тэр ч утгаараа ихэнх зураг авалтыг өмнөд хөршид хийсэн аж.