Оросын батлан хамгаалах яамны тэргүүн Сергей Шойгу, “Ил-20”-ыг устгагдсаны дараа Израилийн мэргэжил нэгт Авигдором Либермантай утсаар харилцан ярилцав. Энэ талаар есдүгээр сарын 18-ны мягмар гаригт цэргийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
“Сергей Шойгу, Оросын онгоцны сүйрэл болоод экипажуудын амь эрстсэн явдалд Израилийн тал бүрэн буруутай хэмээлээ”-гэж «РИА Новости» иш татан мэдээллээ. Батлан хамгаалахын тэргүүн, энэ тохиолдол нь хоёр орны түншлэлийн үзэл санаанд нийцэхгүй бөгөөд болсон үйл явдлын дараа Москва хариу алхам хийх эрхтэй болсныг тэмдэглэлээ. Түүнчлэн Шойгу, Оросын БХЯ-аас Оросын цэргийнхэнд аюул нүүрлүүлж байгаа Сирид хийх цохилтоосоо татгалзах талаар нэг бус удаа уриалж байсан талаар нэмж дурдлаа.
Өчигдөр БХЯ тусгай мэдэгдэл гаргасан бөгөөд түүнд Израилийн буруутай үйл ажиллагаанаас оросын 15 цэргийн албан хаагчтай ИЛ-20 онгоц устгагдсаныг дурдсан: нисгэгчид оросын онгоцоор халхавч хийснээр тэднийг цохилтод оруулсан юм.
Онгоц Латаки мужийн Баниас тосгоноос 27 км-т унасан байна. Сүйрэлд өртсөн Оросын нисэх онгоцноос дайчдын цогцос болоод эд зүйлс, онгоцны сэгийг цуглуулж авсан юм.
Орост байгаа Израилийн элчин сайдын яам болсон явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Есдүгээр сарын 17-нд Газрын дундад тэнгисээс Хмеймим дэх өөрийн бааз руу нисэж явсан онгоц, Сирийн эргээс 35 км-ийн зайд радараас алга болсон билээ.
Ил-20-радио электрон тагнуулын болон Ил-18 дээр суурилагдсан РЭТ-ийн онгоц, хажуугийн хяналтын РЛС, оптик тагнуулын өгөгдөл дамжуулагч, бодит цагийн горимд мэдээлэл дамжуулах сансрын мэдээллийн системээр төхөөрөмжлөгдсөн юм.
Ц.Пүрэвдорж