Пхеньянд хоёр дахь өдрөө явагдаж байгаа БНАСАУ болон Өмнөд Солонгосын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа гэж хоёр Cолонгосын хоорондох дээд хэмжээний уулзалтын төвөөс мэдээллээ.
Пхеньянаас ирсэн бүх мэдээлэл хэвлэлийн-төвд ирсээр байна. Өнөөдрийн уулзалт “Пэкхвавон“ нэртэй зочдын албан ёсны байранд “Ганцаарчилсан” хүрээнд явагдлаа. Тэргүүнүүдийг дагалдсан албаныхан уулзалт дуустал хаалттай хаалганы цаана хүлээцгээсэн байна.
Ц.Пүрэвдорж