АНУ-н дэд ерөнхийлөгч Майк Пенс, “Флоренс” хар шуурганд өртсөн хохирогчдод зориулж тэмээний ноосон хөнжил бэлэглэсэн, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ” гэж Цагаан ордноос мэдээллээ.
“АНУ-ын Дэд-ерөнхийлөгч, ерөнхийлөгч Трамп болон Америкийн ард түмний нэрийн өмнөөс ”Флоренс” хар шуурганы хохирогчдод зориулж нийт 100 мянган долларын тэмээний ноосон хөнжлийг, Монголчуудын сэтгэлийн дэм болгон гардуулсанд талархалаа”- гэж Цагаан ордноос мэдээллэв.
Пенс, Хүрэлсүх нар худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэн, Афганистан дахь НАТО-ийн эрхэм зорилт болон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг Улаанбаатарт албан ёсоор гүйцэтгэснийг Цагаан ордонд тодотголоо.
АНУ-ын Атлантын далайн эрэг дээр “Флоренц” хар шуурга нүүрэлсний улмаас хүчтэй бороо орж үерийн гамшиг болж, хамгийн сүүлийн мэдээллээр 37 хүн нас барсан байна.
Ц.Пүрэвдорж