БНХАУ-ын нэрт жүжигчин Фан Бинбин сураггүй алга болсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэрээр өнгөрөгч тавдугаар сарын Каннын кино наадмаас хойш сураггүй байсан боловч жүжигчин бүсгүйн 63 сая дагагчтай өөрийн Sina Weibo дахь цахим хуудсанд долоодугаар сарын 23-наас хойш идэвхгүй байгаа хэмээн шүтэн бишрэгчид нь онцолжээ.
Зарим хэвлэлүүд түүнийг шалгагдаж байгаа гэж бичиж байсан ч энэ нь ердөө таамаглал төдий байсан юм. Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг гурван сар орчим хоригдон, шалгагдаж байгааг мэдээллээ.