Сирийн ерөнхийлөгч Башир Асад Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд цахилгаан утас илгээсэн талаар САНА мэдээллийн агентлаг мэдээллэжээ. “Сирийн ард түмэн болон өөрийн нэрийн өмнөөс Газар дундын тэнгист Оросын цэргийн “Ил-20” онгоц сүйрснээс, Сирид терроризмтай хийх тэмцэлд ялалт байгуулж байсан Оросын цэргийн –баатруудын амь нас эрсэдсэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна”-гэж агентлаг цахилгаан шуудангаас иш татжээ.
Тэрээр, Оросын онгоц Израилийн “их зан, сүрдүүлгийн” үр дүнгээс болж сүйрснийг тэмдэглэлээ. Түүний хэлснээр, Тель-Авив “бүс нутагт түрэмгийллээ тогтоож, өөрсдийн өөрчлөгдөшгүй зорилогтоо хүрэхийн тулд хамгийн бохир аргыг” тогтмол ашигладаг байна. Асад, энэ эмгэнэлт явдал нь терроризмтай хийх Орос, Сирийн тэмцлийг зогсоох ёсгүй гэж онцоллоо.
“Иймэрхүү эмгэнэлт явдлууд терроризмтай хийх тэмцлийг үргэлжлүүлэхэд та, биднийг зогсоож чадахгүй, энд танай болон манай цэргүүдийн цус урсаж байгаагийн сүүлчийн жишээ нь “Ил-20”-ийн сүйрэлд амиа алдсан дайчдын үхэл юм”- гэж цахилгаан утсанд дурьджээ.
“Ил-20”-ийн сүйрэл
Латакия тосгон дээгүүр израйлын дөрвөн F-16 онгоцны нислэгийн үеэр “Ил-20” радараас алга болсон, түүнчлэн энэ районд францын “Овернь” (Auvergne) усан онгоц мөн байсан. Тэр үед Сирийн эргээс 35 километрт 23:00-ийн орчим Газар дундын тэнгисийн дээгүүр “Ил-20″–н багийнхантай холбоо тасарсан байна.
БХЯ-ны мэдээллээр бол израйлийн нисгэгчид оросын онгоцоор халхавчлан тэднийг Сирийн АЭХ хэрэгсэлийн цохилтонд оруулсанаар оросын арван таван цэргийн албан хаагчид амь эрсдэлээ.
Израиль энэ үед төлөвлөж байгаа ажиллагааныхаа талаар оросын удирлагуудад урьдчилан анхааруулаагүй юм. Шойгу, “Ил-20” устгагдаж, багийнхан амиа алдсанд израйлын талыг бүрэн буруутгалаа.
Израиль өөсдийгөө буруугүй гээд хариуцлагыг Дамаск, Иран болон ливаны “Хезболла” хөдөлгөөнийхөнд тохож байна.
Нөхцөл байдлын талаар- РИА Новости-ийн тусгай сурвалжлагч “Война в Сирии”
Орчуулсан: Ц.Пүрэвдорж