Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Британичуудад үндэсний гар урлал, бараа бүтээгдэхүүнийг таниулах соёлын арга хэмжээг “Sustainable Fashion” сэдвийн дор энэ сарын 17–23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь “London Design Biennale–2018” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог төдийгүй манай загвар зохион бүтээгчдийн ноолууран эдлэл, торгон эдлэл, гар урлал зэргийг багтаасан үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга оролцсон байна. Мөн “London Design Biennale–2018”-д эх орноо төлөөлөн оролцож буй загвар зохион бүтээгч н.Оюунаа үзэсгэлэнгийн үеэр ноолууран бүтээгдэхүүнийг гарган авахад оролцдог бүхий л хүчин зүйлс болох байгаль орчин, ан амьтан, малчин, ээрмэлч, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, хэрэглэгчийн талаар халуун дотно яриа өрнүүллээ.