Гэр хороолол хөдөлгөөний жагсаалын үеэр Б.Батсүхийг Дэнжийн мянга дахь албадан саатуулах төвд саатуулсан аж. Түүнийг 24 цагаар саатуулах байсан ч өчигдөр хугацааг нь дахин 24 цагаар сунгажээ.
Жагсагчид Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг, хашааны газрыг үнэд оруулахыг шаардаж, улмаар хотын дарга С.Батболдын албан тасалгааны цонх руу өндөг шидсэн байдаг. Харин Б.Батсүх өчигдрөөс албадан саатуулах төвд өлсгөлөн зарласан тухай тус хөдөлгөөнийхөн мэдээллээ. Мөн Гэр хороолол хөдөлгөөнийхний зүгээс өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хурал буюу хотын даргын асуудал жагсаалын үйл ажиллагаатай ямар нэгэн хамааралгүй гэж мэдэгджээ.