Нийгмийн даатгалын байгууллага өнөөдөр иргэдэд нээлттэй ажиллаж, хүрч үйлчилж байна. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгөөр аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчилж байгаагаараа онцлог юм.
Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойгоос гадна сайн дурын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, гэрчилгээгээ баталгаажуулах, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.
Ажил олгогч, даатгуулагч иргэд та бүхнийг урьж байна.
Улсын хэмжээнд 10 цагт нэгэн зэрэг эхэлсэн “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийн байршлын мэдээллийг хүргэж байна.