Олон гуншинтай Нара буюу М.Нарантуяа бас нэгэн шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бололтой. Түүний олон гуншинг бид бараг бүгд мэдэж байгаа. Дуучин, жүжигчин, зөгийчин, худалдаачин, улс төрч, хөтлөгч гээд үргэлжилдэг дээ. Дуучин тодотголтойгоор гарч ирсэн ч дуулахаас илүү түүний шударга шулуун үг хэл, үе үе гаргачихдаг уур бухимдал, ил задгай хувцаслалт, имиж дүр төрх, элдэв төрлийн лайвууд нь олны сонирхлыг татдаг гэлтэй.
Энэ удаад харин тэрээр эдгээр гуншиндаа ямар төрлийг нэмэх гэж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ энэ ажил нь ямартай ч өөрийг нь басамжилдаг, бас дооглож тохуурхдаг хэсэг бүлэг хүмүүсийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэх бололтой. Ингээд тэр хэсэг хүмүүс Нараг чухам хэн байж вэ гэдгийг мэдрэх юм байна шүү.
Бүхнийг өөрийн гараар босгодог хэмээн бахархан буй түүний ээлжит сюрпризийг хүмүүс хүлээх л үлдэх шив. Анхааралтай байгаарай, тэр яаж тэсрэх бол гэдэг нь сонирхолтой биш гэж үү?