Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан ч наадмын өмнөхөн хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан юм. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хууль, хяналтынхныг дуудсан цагт нь очиж, байцаалт мэдүүлэг өгч байгаа аж.