Нийслэлд ирсэн зочид, жуулчдын нүүрийг тахалдаг цөөн хэдэн газруудын нэг нь Чойжин ламын сүм музей. Уг нь тус музейн хамгаалалтын газрыг 2га гэж заасан 2001 оны Засгийн газрын тогтоол 2010 онд биеллээ олж газрын гэрчилгээ, кадастрын зурагтай болжээ. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2000 оны нэгдүгээр сарын 24-ний захирамжаар тус хамгаалалтын бүсэд 0.36 га газрыг 2 жилээр амины орон сууцны зориулалтаар нэр бүхий иргэдэд ашиглуулахаар болсон байдаг юм. Засаг дарга 8 сарын дараа шийдвэрээ хүчингүй болгосон ч тухайн газарт баригдсан хоёр давхар барилга өдийг хүртэл байсаар байв.
Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, газар чөлөөлөхийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, уг ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид даалгажээ.