Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэх болсон юм.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар, НЗДТГ, нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын хороо, “Grand China sports”, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” нэг бүс нэг зам Монгол-Хятадын өртөөт марафоныг энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Энэ жилийн марафоны гол онцлог нь нийслэл хотынхоо өргөн чөлөөг зөв нэрлэж сурах, хайж олох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гүйлтийн спортын ач тусыг ойлгуулахаас гадна хөгжилтэй даалгавар биелүүлж, оролцогчдод танин мэдэхүйн боловсрол олгох зорилгыг агуулсан болно.
Энэхүү өртөөт марафонд онлайнаар гадаад, дотоодын нийт 4000 гаруй хүн бүртгүүлснээс 2000 гаруй хүн оролцсон. Үүнээс:
‘A’ ХЭСЭГ СУРАГЧИД АНГИЛАЛ
С.Сэрчмаа, Б.Баярсайхан 51.59.91 /A1 083/
Мичидмаа, Итгэлтөгс 54.55.75 /A1 081/
Отгонтөгс, Жавхаа 56.26.32 /A3 320/
‘B’ ХЭСЭГ ЗАЛУУС АНГИЛАЛ
А.Эрдэнэчимэг, С.Хуандых 1.06.56 /B5 531/
Б.Сарангуа, Б.Очироо 1.20.00 /B3 279/
Б.Хандмаа, О.Нямбаяр 1.27.30 /B4 462/
‘C’ ХЭСЭГ АХМАДУУД АНГИЛАЛ
З.Нина, Б.Вандан-Очир 1.05.51 /C1 108/
Ч.Бадамсүрэн, Ч.Цогоо 1.18.54 /C1 111/
Ч.Батцэцэг, Д.Баатархүү 1.19.52 /C3 267/
‘D’ ХЭСЭГ ГЭР БҮЛИЙН АНГИЛАЛ
Б.Мөнгөнсоёмбо, Ж.Бэгзсүрэн 1.31.42 /D3 285/
Ш.Анхбаяр, Э.Болор-Эрдэнэ 1.43.09 /D3 308/
Б.Мөнхбаатар, М.Наранзул 1.45.55 /D3 292/ нар шагналт байранд шалгарлаа гэж нийслэлийн НБТСХ-оос мэдээлэв.