Гүрж улсын Батуми хотод шатрын спортын Дэлхийн 43 дугаар наадам эхэллээ. Олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оюун ухаанаа сорьж байна. Монголоос их мастер Ц.Батчулуун, олон улссын мастер С.Билгүүн нараар ахлуулсан тамирчид оролцож байгаа юм.
Манай баг эхний тойрогт Африкийн Этиопийн багийн тамирчидтай өрсөлдөж 4:0-ээр ялав. Ингэснээр тэмцээний 46 дугаарт бичигдэж байна. Харин гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулаар ахлуулсан эмэгтэй баг тамирчид Шри Ланкын багийг 4:0-ээр илүүрхэж есдүгээрт эрэмбэлдэгдэж байна. Тэмцээн ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.