Авлигын хэргээр саатуулагдаад байсан “ДЦС-IV” ТӨК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.
Анхан шатны шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах шийдвэр гаргасан бол Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ялыг тус тус оноосон байна.