Манай улсад нийт тээврийн хэрэгслийн тоо 894 мянгад хүрсэн байна. Тэдгээрийн 40 хувь нь 20 болон түүнээс дээш жилийн насжилттай байдаг хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянгад хүрсэн байна. Харин 15-20 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 237 мянга, 10-14 жил болсон нь 224 мянга, 7-9 жил болсон тээврийн хэрэгсэл 95 мянга, 4-6 жил ашигласан нь 66 мянга, 0-3 жил болсон нь 27 мянга байдаг аж. Энэ нь манай улсад “шинэ” буюу “он залуу” гэдэг автомашины нийт эзлэх хувь тун бага байгаа нь харагдаж байна. Манай улсад 2015 онд 37.086 суудлын автомашин импортоор орж ирж байсан бол 2016 онд 37.735 болж өссөн байна. Харин өнгөрөгч жил 48.871 суудлын автомашин орж иржээ. БОАЖЯ-ны гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлж байгаа гэсэн дүн гарсан байна.