Томоохон зах, худалдааны төв орчимд замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсэх нь элбэг талаар цагдаагийн алба хаагчид хэлдэг. Ялангуяа техникийн зах орчимд хөдөлгөөний эрчим удааширч, ойр тойронд нь тос тосолгооны материал борлуулж, авто засварын үйл ажиллагаа явуулсны уршгаар нийслэлд хотод агаар хөрсний бохирдол бүрдэх нөхцлийг бий болгодог.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хотод байршиж байсан автомашин худалдааг Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт шинээр байгуулсан авто худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар “Авто худалдааны цогцолцор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай очиж танилцлаа.
Эл хуль байсан тус цогцолборын үйл ажиллагаа өдгөө нэгэнт жигдэрчээ. Одоогоор 2000 гаруй зогсоол нь “эзэнтэй” болсон талаар цогцолборын Ерөнхий инженер Б.Эрдэнэбаатар хэлэв.
Бүх банк болон даатгалын салбарууд тэнд очиж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон угаалгын газрууд ч нээгджээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль болон тээврийн хэрэгслийн албан журмын даатгалыг бэлэн бусаар төлж боломжтой цахим машин байрлуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй үйлчлэхийг зорьж буйгаа гэдгийг “Авто худалдааны цогцолцор” ОНӨААТҮГ-ынхан хэллээ. Татвараа төлж, оношлогоонд оруулаад, даатгалд бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 2-4 минутад багтаан олгож байгаад иргэд талархалтай хандаж байв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ