АТГ-аас ашигт малтмалын лицензтэй холбоотой хэрэгт нэр бүхий шинжээчдийг шалгаж буйгаа энэ сарын 25-нд мэдэгдсэн юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс энэ талаар тодруулахад энэ сарын 05-ны өдрөөс асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл шинжилгээний байгууллагын даргын шийдвэрээр ажил, албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Мөн тухайн шинжээч нарыг ажил мэргэжлийн удирдлагаар хангадаг шат шатны дарга нарт хариуцлага тооцон ажиллаж байна.