Нэгэн үе жүжигчин Д.Оюунтуултай ширүүхэн маргалдаж явсан жүжигчин Ц.Алдармаа уран бүтээлдээ эргэн орж хэд хэдэн кинонд тоглосон.
Эдгээрийн нэг болох “Байтаг богд” кинонд тагнуулч эмэгтэй дүрийг бүтээсэн юм. Энэ киноны дүрээр “Акедеми авардс” кино наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртжээ.
Тэрээр орон нутагт тоглолтоор явж байгаа учраас шагналыг нь Фантастик Продакшны захирал Б. Тамир гардан авсан юм. Жүжигчин бүсгүй маань хошин урлаг гэхээс илүүтэй кино урлагт хүч үзэж байгаа аж.