Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ бусдын гарт амь насаа алдсанаас хойш 20 жил өнгөрчээ.
Тэрхүү харамсалт үйл явдлаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, АН-ынхан, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр 11.00 цагаас цэцэг өргөх юм байна.