Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн чухал хувцас хэрэглэл билээ. Өөрт таараагүй, тохирохгүй хөхний даруулга зүүснээр таны эрүүл мэнд, гоо үзэмжид сөргөөр нөлөөлдөг. Ингээд бүсгүйчүүддээ зориулан хөхний даруулга сонгохдоо гаргадаг нийтлэг алдаануудыг сануулъя.
1. Томдох
Хөхний даруулганы аяга нь томдож, зай завсар үүсч байвал та худалдаж авах эсэхээ дахин нэг бодоод үзээрэй. Учир нь томдсон хөхөвч таны гоо сайхныг гутааж, эвгүй харагдуулах төдийгүй эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Иймд хэт том аягатай хөхний даруулга сонгохоос зайлсхийгээрэй.
2. Багадах
Хөхөнд багадсан даруулга тогтмол зүүх нь хорт хавдар үүсгэх хамгийн том шалтгаан болдог. Үүнээс гадна хувцасны гаднаас хөх тань илүүдэж, гарч ирсэн нь харагдах тул бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу. Хамгийн зөв шийдэл бол өөрт яг таарах, биед тухтай, хөдөлгөөнд саад болохгүй даруулга сонгох юм.
3. Мөр нь унах
Хэт урт, эсвэл том мөртэй даруулганы мөр нь байнга унаж, таагүй байдалд хүргэж, бухимдал төрүүлдэг. Уртасгаж, богиносгон тохируулж болох ч гэлээ үр дүнгээ өгөлгүй ямагт мөрнөөс унаж байдаг. Тиймээс хөхний доод хэсгийн хэмжээсийг даруулгын доод хэсгийн хэмжээтэй таарч байгаа эсэхийг шалгаж, ирээдүйд гарч болох таагүй байдлаас сэргийлж болно.
4. Тав тух
Мэдээж хөхний даруулга сонгоход хамгийн чухал зүйл бол өөрт мэдрэгдэх тав тух юм. Тиймээс аль болох даавуун материалтай, гэгээлэг өнгийн, хатуулга, даруулга багатай, бие бариагүйг сонгох нь зүйтэй.
5. Бариу тойрог
Хэт бариу хөхний даруулга нь биед таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна арьсыг үрж, гэмтээх нь бий. Иймд хөхний даруулгын тойргийг хоёр хуруу орж байхаар хэмжээтэйг нь сонгоорой.