Та ямар нэгэн хуванцар савтай зүйлс худалдан авахдаа эсвэл хаягдал болгон хаяхдаа савны ёроол болон болон хажуу талын тэмдэглэгээг анхаарч байсан уу? Та өөрийн хэрэглээнээс гарч буй маш олон төрлийн хуванцар хаягдлын аль нь дахин боловсруулах боломжтой, аль нь боломжгүйг мэдэх үү?
Хуванцар сав нь үйлдвэрлэгдсэнээрээ үлээгдэж хийгдсэн болон нааж хийгдсэн гээд өөр өөр төрөлтэй байдаг. Үлээгдэж хийгдсэн нь ихэвчлэн PET, PETE байдаг. Нааж хийгдсэн нь HDPE, LDPE, PP төрлийн хуванцар бөгөөд нийт хуванцар хаягдлын 70-80 хувийг эзэлдэг байна.
Шинж чанараас нь хамаараад 7-8 төрлийн хуванцар материалыг хүмүүс хэрэглэж байна. Манай улсад PET, HDPE, LDPE, PP 4 төрлийн хуванцарыг дахин боловсруулж байгаа бөгөөд хуванцар хаягдал дахин боловсруулах 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
PET эсвэл PETE /Polyethylene terephthalate/
-PETE нь нэг удаагийн хуванцар сав юм. Ийм тэмдэглэгээтэй сав нь хүнд металлыг шингэн хэлбэрээр ялгаруулдаг төдийгүй хүний дааврын тэнцвэрт муугаар нөлөөлдөг бодисыг ялгаруудаг.
-PET нь хуванцарын төрлүүдээс дэлхийд хамгийн их хэрэглэгддэг, нэг удаагийн хэрэглээнд зориулсан сав юм.
Эдгээр төрлийн хуванцар нь хэт ягаан туяа болон халууны нөлөөгөөр задардаг тул халуун зүйл хийх болон наранд тавьж дахин хэрэглэж болохгүй!!!
• Хэрэглээ
Ундаа усны, гоо сайхны бараа бүтээгдэхүүний сав зэрэг байдаг.
• Шинж чанар
Тунгалаг бат бэх хатуу хий болон чийгийг нэвтрүүлдэггүй.
HDP эсвэл HDPE /High-density polyethylene/
Энэ нь сайн чанарын хуванцар бөгөөд ямар нэгэн хортой бодис ялгаруулах нь бага байдаг.
• Хэрэглээ
Угаалгын бодисын сав, шампунь, тоглоом гэх мэт
• Шинж чанар
Тунгалаг, бат бэх, хатуу, хий болон хий болон чийгийг нэвтрүүлдэггүй.
LDPE /Low-density polythylene/
Энэ хуванцар нь лонхны үйлдвэрлэлд болон хуванцар сав үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг. Ийм төрлийн хуванцар нь химийн бодис бага ялгаруулдаг, хор нөлөө багатай.
• Хэрэглээ
Гялгар уут, угаалгын шингэний сав, уян хатан хуванцар сав
• Шинж чанар
Тунгалаг, бат бэх, хатуу, хий болон чийгийг нэвтрүүлдэггүй.
PP /Polypropylene/
Энэ хуванцар нь ихэвчлэн хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэг. Дулаанд маш их тэсвэртэй, халаах үед хайлдаггүй. Харьцангуй хор уршиг багатай.
• Шинж чанар
Цагаан болон тунгалаг өнгөтэй байдаг. Хатуу, бат бэх, тос, химийн бодис, чийг дулаан зэрэгт тэсвэртэй
• Хэрэглээ
Дахин ашиглаж болох сав, нэг удаагийн аяга таваг, машины эд ангийн хуванцар