Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ширүүхэн боллоо. Учир нь гишүүд оффшор данстай холбоотой мэдээллээр өөр өөрийн байр суурийг илэрхийлцгээсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга \”Өчигдөр оффшор дансны мэдээлэл задрахад Цогтын Нацагдорж гэдэг хүний нэр зарлагдсан. Энэ хүн голдуу гадныхныг өмгөөлдөг хүн юм байна. Энэ хүн Жастин Каплатай холбоотой хэргийг өмгөөлж байсан гэх мэдээлэл байгаа. Мөн оффшор дансны мэдээлэл дунд Давааням Чойндон гэдэг хүний нэр дурдагдсан. АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад С.Баярын охидод бэлэглэдэг хүн. Ингэж Монголын хөрөнгийг идэж болох уу. Иймд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаасаа буусны дараа тодорхой хугацаагаар хилээр нэвтэрдэггүй байх тогтоолын төслийг энэ удаагийн УИХ батлаад буух ёстой. Гадаадад хөрөнгөө нуусан хүмүүс шударга төр, зөв хүмүүс сонгогдоход хилээр зугтаж гардаг\” гэсэн юм.