26 настай Тан Шен хэмээх Хятад эмэгтэй найз залуудаа хаягдсанаас болоод сэтгэл гутралд оржээ. Тэрээр KFC ресторанд 7 хонохдоо байнга тахианы далавч захиалж иддэг байсан гэнэ. Тан Шен \”Надад бодох хугацаа хэрэгтэй байсан. Салалт үнэхээр хүнд туссан болохоор найз залуутайгаа хамт өнгөрүүлсэн дурсамжаа санахаар ресторанд очсон. Тийм олон хононо гэж төлөвлөөгүй” гэж энэ этгээд үйлдлээ тайлбарлажээ. Рестораны ажилтнууд Тан Шенийг аргадах гэж хичээсэн боловч тус болоогүй учир зүгээр л ганцааранг нь орхихоор шийдсэн байна. Сүүлдээ орон нутгийн сурвалжлагчид ирж түүнийг ресторанаас гаргасны дараа Шен өнгөрсөн амьдралаа мартахыг хичээж, өөр хот руу нүүжээ.