Монгол Улс улаанбурхны ноцтой дэгдэлттэй тэмцэхээр
үндэсний хэмжээний вакцинжуулах аян өрнүүллээ
Монгол
Улс 5 сарын 12 буюу өнгөрөгч пүрэв гаригт 18-30 насныхны дунд тархаад буй
улаанбурхны ноцтой дэгдэлттэй тэмцэхээр орон даяар вакцинжуулах аян эхлүүллээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад 5 сарын 6-ны байдлаар
улсын хэмжээнд нийтдээ улаанбурхны 19194 тохиолдол бүртгэгдэж, энэ өвчний
халдвар авсан бага насны 59 хүүхэд нас бараад байгаа аж. Эрүүл мэндийн яамнаас
мэдээлснээр улаанбурхны дэгдэлт оюутнууд болон нялхсын дунд хамгийн их байгаа
аж. НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад 624 мянга орчим залуучуудад зориулж
улаанбурхны вакцины багцийг одоогоор байдлаар олгоод байна. Вакцинжуулалтын
төвүүдийг их, дээд сургууль, коллеж болон өрхийн эмнэлгүүдэд байгуулаад байгаа
аж. Монголын Засгийн газар вакцинжуулалтыг 6 сарын 25 хүртэл хийхээр төлөвлөсөн
бөгөөд улаанбурхны халдвар болон дэгдэлтийг бууруулж чадна хэмээн найдаж байна.
Энэхүү дэгдэлт энэ оны эхээр дэгдсэн бөгөөд Монгол Улсын бүх аймаг, хотуудыг
хамарсан юм. Тиймээс байдал хүнд байгаа зарим бүс нутгуудад хүүхэд, багачууд сургууль,
цэцэрлэгээсээ завсарджээ. Улаанбурхны дэгдэлт нийслэл Улаанбаатарт хамгийн
өргөн тархацтай байна. Хоёр жилийн өмнө Монголын Засгийн газар улаанбурхангүй
орны батламж гардаж байжээ. Үүнтэй холбогдуулан олон нийт болон ТББ-ууд
улаанбурхны дэгдэлтэд Монголын Эрүүл мэндийн байгууллагуудыг буруутгаж байна.