Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулсан \”Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш Чингисийн талбайд болно.
Тус өдөрлөгт ЦЕГ-ын харъяа байгууллага, хэлтсүүд болон ХСИС, Улсын бүртгэлийн газар, Статистикийн ерөнхий газрын харъяа байгууллагууд оролцох юм байна.
Тэд иргэдэд байгууллагын үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэх аж. Мөн энэ үеэр Лицензийн төвөөс тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн лавлагаа өгөх, жолооны үнэмлэх олгож, эрхээ хасуулсан жолооч нарт сургалт явуулах юм байна.
Түүнчлэн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ХСИС, Ахлагчийн сургуульд элсэхийг хүсэгчид элсэлтийн журмын талаарх мэдээллийг ч авах боломжтой аж.