Токиод энэ оны сүүл гэхэд роботууд зорчигчдод, метроны чиглэлүүдийн талаар тайлбарлах мөн тавцан дээр хүмүүс биеэ хэрхэн авч явааг хянах зорилгоор зургаан метроны станцад ажиллах бoлно гэж NHK-ээс иш татан HighTech дамжуулж байна.
Төхөөрөмжүүдийн тусламжтайгаар зорчигчид өөрсдийн явах маршрут, түүнд зарцуулагдах хугацаа, станцаас гарах хаалга болон бие засах газраа мэдэх болно.
Зарим роботууд зорчигчдын аюулгүй байдлыг хянах бөгөөд сэжигтэй обьектуудыг хайх болно. Туршилт гурван сар үргэлжилсэний дараа Токиогийн захиргаа метронд роботуудыг үлдээх эсвэл тэдний үйл ажиллагааг өөрчлөх талаар шийдвэр гаргах болно гэлээ.
Ц.Пүрэвдорж