Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болон тус шүүхүүд дэх эвлэрүүлэн зуучлал нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
Харин 2018 оны аравдугаар сарын 8-наас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 15 дугаар хороололд Монгол кино үйлдвэрийн гудамж /Монгол кино үйлдвэрийн хойд талд байрлах 2 давхар хуучнаар үзвэрийн байр/-д байрлан үйл ажиллагаа явуулах болжээ. Иймд шүүхээр үйлчлүүлж буй хуулийн этгээд, иргэд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар захиргааны ажилтнуудтай холбогдохыг тус шүүхээс анхаарууллаа.