Эрээн хотод нэгэн монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн гэх мэдээлэл гарсан билээ. Тэрээр хүүхдээ дагуулж урд хөрш рүү гараад худалдан авалт хийж улмаар алдагдалд орж, мөнгөгүй эрхэнд хүүхдээ барьцаанд үлдээсэн болохыг шалгалтаар олж тогтоожээ.
Хүүгийн ээж гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн байсан аж. Харин хүүхдийг нь урдаас авчрахад ГБХЗХГ-аас таван сая төгрөг гаргажээ. Мөн бас барьцаанд байсан бага насны монгол хүүг дээрх газраас зардал мөнгийг нь гаргаж эх оронд нь авчирсан байна.