Унжсан харвин, гэдэстэй байна гэдэг эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүний хувьд таатай хэрэг биш. Хувь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлдөг энэ зүйл хоол хүнсний буруу хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдлаас үүсэн бий болдог. Хүн бүхний таашаадаггүй энэ зүйл нэгэнт таны биед бий болчихсон бол одооноос эхлэн арилгах арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй. Дараах 8 арга бол харвинг арилгах хамгийн энгийн аргуудын нэг юм.
1. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
2. Цагаан будаанаас татгалз. Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул.
3. Чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс зайлсхий. Төрөл бүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүд, амтат ундаа нь хэвлий, гуя зэрэг биеийн хэсгүүдэд өөх болон хуримтлагддаг.
4. Ус их уу. Хэрвээ харвингаасаа салахыг хүсэж байгаа бол өдөрт хангалттай хэмжээний ус уус хэрэгтэй. Ус нь бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
5. Түүхий сармис ид. Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг.
6. Ногоон бус хоолноос татгалз. Унжсан харвингүй байхыг хүсэж байгаа бол аль болох ногоон бус хоолноос татгалзах хэрэгтэй аж.
7. Жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүл. Өглөө оройд аяга жимс, шинэ ногооны салат идэх нь олон төрлийн антиоксидант, эрдэс бодис, амин дэмүүдийг шингээж авахад тустай.
8. Хоолоо амтал. Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг.
Эх сурвалж: emch.mn