Өмнөд Солонгос улсын Чежү арлын шүүхээс Монгол улсын иргэн, тус арал дахь нэгэн морины аж ахуйд ажилладаг байсан 38-н настай, эрэгтэй С-д дөрвөн жил хоригдох ял өнөөдөр оноожээ.
Монгол залуу С нь тус арлын нэгэн морины аж ахуйд 2013 оноос эхлэн ажиллаж эхэлсэн ба өнгөрсөн 3-р сард компанийнхаа захиралд хандаж \”Миний визийг нэг жилээр дахин сунгахад 12 сая воны мөнгөн барьцаа тавих шаардлагатай гэсэн. Та надад 12 сая вон түр зээлүүлээд банкны картад хийж өгч тус болооч. Би визээ сунгуульчихаад танд буцаагаад өгье\” хэмээн гуйсан байна.
Солонгос захирал нь түүний хүсэлтийг хүлээн авч тус болсон боловч Монгол залуу С нь уг мөнгөөр казино тоглож дуусгасан ажээ.
Чежү арлын шүүхээс мэдэгдэхдээ \”Монгол залуу С нь казино тоглох зорилгоор бусдыг хууран мэхэлж мөнгө зээлсэн төдийгүй зээлсэн мөнгөө буцааж төлөх хүчин чармайлт огт гаргахгүй байгаа зэргийг үндэслэн түүнд дөрвөн жил хоригдох ял оноосон\” хэмээн мэдэгдсэн байна.