Нэр сэтгэгч Аристотель “найз гэдэг үгийг хоёр биед орших нэг амь” хэмээн тодорхойлсон байдаг. Өнөөдөр 11.11 Олон улсын нөхөрлөлийн өдөр (International Day of Friendship) буюу хуанлид тэмдэглэгдсэн хамгийн залуу баярын нэг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ өдрийг тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд 65 дугаар чуулганаасаа гаргасан.
Аль нэг орны соёлын уламжлалын дагуу энэ өдрийг тэмдэглэж байхыг төрийн байгууллагууд, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад НҮБ санал болгосон байдаг.
Харин 11 дүгээр сарын 9-ний өдөр найз нөхдөдөө тань шиг чухал хүн байхгүй гэдгийг мэдрүүлэх, мөн танд тэдэн шиг үнэтэй хүн байхгүйг мэдрэх боломж олгодог бөгөөд 11 дүгээр сарын 11-нд Олон улсын найз нарын өдөр болгон тэмдэглэдэг байна. Жинхэнэ нөхөрлөлийг ялгаж танихад амаргүй ч хүн бүрт энэ өдөр баяр хүргэх хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Найз нартай баярын мэнд хүргэе.