Тайландын нийслэл Бангкок хотод байх Саторн нэртэй энэ байшин 314 метр өндөр. Эдийн засгийн хямрал болсноос хойш 20 жилийн турш хоосон байгаа.
Гэрэл зурагчид уг байшинг их сонирхдог. Тэдний нэг нь Тайландын 20 орхигдсон газрын зургийг авсан Дакс Вард. Тэрээр “Эдгээр газруудаар явах нэг их таатай биш. Ялангуяа Саторнд очиход их эвгүй мэдрэмж төрсөн. Тийм том, хоосон, чимээгүй газарт ганцаараа байна гэдэг тийм ч сайхан байгаагүй. Гэхдээ би сонирхолдоо хөтлөгдөж очсон. Цаашдаа ч судалъя гэж бодож байгаа хэд хэдэн газар байгаа.” гэсэн юм.
Тайландууд энэ газарт “The Promise” нэртэй аймшгийн кино хийсэн. Киноны нээлт өнгөрсөн есдүгээр сард болсон байна. 47 давхар Саторн барилгын дотор 600 айл, доод давхруудад дэлгүүрүүд болон хэд хэдэн оффис байхаар төлөвлөж барьжээ. 1997 онд болсон эдийн засгийн хямралын үед барилгын ажил 85-90 хувьтай явж байгаад зогссон ажээ.